 Увс аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг бөгөөд монгол орны баруун хойд хэсэгт оршдог. Нийт газар нутаг нь 69600 хавтгай дөрвөлжин км далайн төвшнөөс 936 метр өндөрт, улсынхаа нийслэлээс 1360 км зайтай. 19 сумтай, 2005 оны хүн амын бүртгэлээр 80600 хүн бүртгэгдсэн, энэхүү аймаг нь монголын үзэсгэлэнт байгальт аймгуудын нэг юм. Жишээ нь монголын 5 том нуур, мөн байгалийн 4 бүс, олон төрлийн ховор ан амьтан, үзэсгэлэнт гол горхи, уул хангай энэ аймгийн газар нутарт оршдог.
19 сум
Энэ зурагт Тэс, Завхан, Наранбулаг сумдын байрыг соличихсон байгаа тул жаахан тайлбар хийе. Улаан нь Тэс, шар нь Наранбулаг, цэнхэр нь Наранбулаг сумын газрын байрлалыг харуулсан.
Увс нуур
Наса-гийн одон орон судлалын төвөөс авсан зураг
Увс нуур нь 84 км урт, 79 км өргөн, 6 метр дундаж гүнтэй, 3350 хавтгай дөрвөлжин км талбайтай, далайн төвшнөөс 769 метр өндөрт оршдог.
Монгол улсын хамгийн том талбайтай нуур
Хяргас нуур
Хяргас сумын нутагт орших Хяргас нуур
Монголын цэнгэг уст нууруудын нэг, талбайгаараа 2-т ордог нуур
|