Увсын оюутан залуус

Main | Registration | Login
Saturday, 2026-05-02, 10:04 AM
Welcome Guest | RSS
Site menu
News topics
Увс нутаг [2]
Шинэ мэдээ [5]
Программ [558]
Улс төр [1]
Гадаад дуу [1]
Монгол дуу [5]
Клип [1]
Кино [47]
Хошин шог [7]
Тоглоом [0]
Спорт [1]
Авто мэдээлэл [1]
Сонин хачин [2]
Tag Board
200
Main » 2008 » November » 8 » Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд
Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд
2:58 PM


Хиймэл оргилуур, тойрог зам дахь толь, модыг генийн аргачлалаар єєрчлєх зэрэг шинжлэх ухааны салбарт vсрэлт хийсэн эрдэмтдийн бvтээл даяаршиж буй дэлхийн дулаарлыг сєрєн зогсоход чиглэжээ.




Нэг хэсэг нь цаг уурын дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг санал болгосон бол ийм алхмууд нь тулгамдсан асуудлаасаа ч илvv асуудал vvсгэж болзошгvйг сануулдаг. Уур амьсгалын єєрчлєлтийн тєлєєх дэлхийг аварч мэдэх эрдэмтдийн нээлтvvдийг танилцуулж байна.

Тэнгэр баганадсан хvлэмж
Ойрын 40 жилд дэлхийн хvн ам 9.2 тэрбумд хvрч хvнсний бvтээгдэхvvний vйлдвэрлэл хоёр дахин єсєх тєлєв бий. Дэлхийн гадаргын 37 хувь нь хєдєє аж ахуйн vйлдвэрлэлд эзлэгдэж уур амьсгалын єєрчлєлт эрчээ авч байгаа vед хvлэмжийн хийг багасгахад зориулагдсан жилийн 365 хоногт цаг наргvй ажиллах тэнгэр баганадсан экологийн хvлэмж бvтээх нь муугvй санаа юм. Ийм хvлэмжийн анхдагч дээжийг Колумбын их сургуулийн профессор Диксон Деспомьер бvтээж, Чикагогийн шинжлэх ухаан ба vйлдвэрлэлийн музейд тавьжээ.

Аварга сойз

Колумбын их сургуулийн физикч, профессор Клаус Лакнер 15 мянган машины агаар мандалд хаядаг утаа болон нvvрсхvчлийн хийг шингээх чадвартай 100 метр єндєртэй аварга сойзыг санал болгож байна. Аризона мужийн нутаг дэвсгэртэй тэнцэхvйц хэмжээтэй ийм тєхєєрємж бvхий ой хvн тєрєлхтний ялгаруулах бvхий л хорт хаягдлыг юу ч vгvй болтол нь сорж авна. Харин цугларсан хийг яах вэ гэдэг асуулт єєрийн эрхгvй тавигдаж байна.

Экологийн цэвэр vхэр
Яагаад экологийн цэвэр vхэр гэж нэрлэсэн юм бэ гэж гайхаж магадгvй. Vнээг экологийн цэвэр бvтээгдэхvvн гэдэг ангилалд оруулж болох уу? Жил бvр vхэр сvрэг нvvрсхvчлээс ч аюултай 80 сая тонн метан буюу хvлэмжийн хийг ялгаруулдаг. Vхрийн баас гэсэн vг л дээ. Тиймээс британийн эрдэмтэд метан ялгаруулагч бактерийн vйлчилгээг сулруулдаг, хоол боловсруулах vйл явцыг сайжруулдаг сармисыг vхэрт нэмэлт тэжээл болгон єгєхєєр шийджээ. Ингэснээр малын ялгадас метан ялгаруулах нь багасдаг аж. Харамсалтай нь ийм сармис идсэн малын махыг хэрэглэгчид таашаадаггvй гэнэ. Гэхдээ дулаарлыг сааруулахын тулд энэ зэрэг ч том асуудал биш шvv дээ.

Модны генийн єєрчлєлт
Америкийн эрдэмтэд модны генетикийг єєрчилснєєр тэдгээрийг био тvлш болгон хувиргахад саад учруулагч химийн нэгдлийг багасдаг болохыг тогтоожээ. Ийм байдлаар модны vндэс нvvрстєрєгчийг улам ихээр шингээж, харин модны vлдсэн хэсгийг био тvлш болгон хэрэглэх боломж бvрддэг аж. Тvvнчлэн физикч Даниэль Розенфельдийн vзэж буйгаар хиймэл дагуулаас авах зураглалыг сайжруулснаар хар салхи, торнадогийн хvч, хурдыг хялбархан хянах боломжтой болно. Мєн далайн усанд тємєр мэтийн элементийг хийхэд нvvрстєрєгчийн давхар ислийн эзлэхvvнийг шингээдэг планктоны тоо хэмжээг нэмэгдvvлнэ. Ингэснээр ургамлын аймаг устаж энэ нь далайн ёроолд нvvрстєрєгчийг авч одох гээд дулаарлын эсрэг тэмцэх олон арга бий.

Хиймэл оргилуур
Пуужин, онгоцны тусламжтайгаар агаар мандалд хvхэр цацах аргыг хэрэглэхээс гадна 1991 онд Филиппинд Пинатубо галт уул оргилсон шиг нарны туяаг халхавчлах зорилгоор хиймэл галт уулыг оргилуулах санааг Нобелийн шагналт Пол Крутцений дэвшvvлсэн бєгєєд энэхvv арга нь ойрын 10 жилийн дотор дэлхийн температурыг 1990-ээд оны тєвшинд хvртэл бууруулах боломжтой гэнэ. Хэрвээ дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгvй бол агаар мандлын тэнцвэртэй байдлыг эргvvлэн бий болгохын тулд хэчнээн ч жил шаардагдаж мэднэ хэмээн тэрбээр vзэж байна.

Сансрын толь

16 триллион толиноос бvрдэх, 1.5 сая кв метр талбайг эзлэх нарны хаалтыг их бууны тусламжтайгаар тойрог замд аваачихад таван триллион ам.доллар зарцуулагдана. Аризонагийн их сургуулийн одон орон судлаач Рожер Энжелийн энэхvv шинэ нээлтийг хэрэгжvvлбэл манай гараг сэрvvцэх боломжтой гэнэ.

Category: Шинэ мэдээ | Views: 545 | Added by: wolf_knight | Rating: 5.0/1 |
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Login form
News calendar
«  November 2008  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Search
Site friends

Copyright MyCorp © 2026 | Free website builderuCoz