|
|
 | |  |
 | Main » 2008 » November » 5 » Садар самуунд хошуурсан нь эмгэнэл дагуулжээ
Садар самуунд хошуурсан нь эмгэнэл дагуулжээ | 9:49 AM |
Охид маань яагаад vнэ цэнээ алдаж эрчvvдэд элдэв
муу муухайгаараа дуудуулж, янз бvрийн муухай сайтад тавигддаг юм бол.
Уг нь арай ч ийм байгаагvй дээ.(Уншихад илүүдэхгүй байхаа)
Монгол охидоо ємєєрєх
гэсэн ч зарим нь vнэхээр сэтгэлд нийцэхгvй учраас энэ мэтээр хэлvvлж
байгаа бололтой. Энгийн жишээг шєнийн цэнгээний газраас харж болно.
Тэнд эрчvvд тун цєєхєн шvv. Гэртээ хийх юмаа олж чадсан, уйтгараа яаж
тайлахаа мэдэхгvй залуус цэцэг цэврvv шиг охидоор тоглоом тохуу хийх
гэж, нэг шєнє зугаацах гэж шєнийн цэнгээний газрыг зорьдог. Онцгvй
сонсогдож байгаа ч гэсэн энэ бол яах аргагvй vнэн. Сансар орчмын шєнийн
цэнгээний газар, зочид буудлуудаар энэ зvйлийг харж болох юм. Тамхи,
архи дарсны vнэрт мансуурмаар уг газарт ихэвчлэн 16-20 насныхан
vйлчлvvлдэг. Аав шигээ хvмvvсийн євєрт дээр суучихаад нарийхан иштэй
янжуур зууж эрхлэх нь тийм ч сайхан санагдахгvй л байгаа. Зарим нэг нь
амьдралын эрхээр энэ алхмыг сонгож байхад нєгєє хэсэг нь хэнэггvй
сониучхан, саваагvй зандаа хєтлєгдєн иймэрхvv замыг сонгож байх юм.
Зєвхєн шєнийн цэнгээний газар, жижиг зочид буудлуудаар явж амрагийн
ажилд хутгалддаг байсан охид сvvлийн караокед ч харагдах болж. Сансарын
шєнийн цэнгээний газруудаар байнга vйлчлvvлдэг гурван охин бий. Уг нь
одоо дєнгєж 20 хvрч яваа тэр охид хэдийнэ vр хєндvvлээд амжсан. Мэдээж
энэ бол хvсээгvй жирэмслэлт. Хэдхэн тєгрєгийн араас хєєцєлдєж охин
биедээ vнэ тогтоох нь даанч харамсалтай. "Амьдралын эрхээр энэ замыг
сонгосон. Надад мєнгє маш их хэрэгтэй байна" гэсэн шалтгааныг тэд
цагдаа болон хэвлэлийнхэнд байнга тоочдог. Vнэхээр секс хийхгvйгээр
байж чадахаа больсон эмэгтэйчvvд ч бас байдаг гэх.
Энэ байдлаа тэд багахан хэмжээний бизнес болгох юм. Эдгээр охид биеэ
vнэлэх явдлаа хамгийн энгийн бизнес гэж ярьж байсан. "Мєнгє бол бидэнд
чухал биш. Царай байхад мєнгийг хаанаас ч гэсэн олж чадна. Бид нар ч
бас залуу хvмvvс, зугаацах хэрэгтэй байна шvv дээ. Нєхєрт гарах юм бол
энэ эрх чєлєєгєє алдана шvv дээ" гэж ярих тэдний ємнєєс ичих шиг
болсон. Шєнийн цэнгээний газруудаар биеэ vнэлж яваа охидын дийлэнх хувь
нь єєрийнхєє сонирхлоор энэ замыг сонгодог гэсэн судалгаа байдаг.
"Мэдээж би дуртайдаа явж байна" гэж хэлэх биеэ vнэлэгч олдох нь юу л
бол. Мєнгєгvй эрчvvдээс залхсан бvсгvйчvvд нь гадны иргэдийг дэгээдэж
авах санаа євєртєлдєг аж. Охид минь, одоо болоо юм биш vv. Ариун биеэ
хайрлаж, хамгаалж байх юмсан гэх бодол та нарт тєрєхгvй байна уу гэж
асуумаар. Гэхдээ монголын охид маань бvгд ийм биш. "Нэг vхрийн эвэр
доргивол мянган vхрийн эвэр доргино" гэгчээр хэсэгхэн охид бусдынхаа
нэр хvндэд шууд байдлаар халдаж байна. Энэ бол цэвэр монголын эмгэнэл
гэлтэй.
|
|
Category: Шинэ мэдээ |
Views: 477 |
Added by: wolf_knight
| Rating: 0.0/0 |
|
|  |
 | |  |
|
|